Таны тухай
гарах Тавтай морилнуу Guest | Цол "Зочин" | RSS
Үндсэн цэс

Ангилал
Мэдээ мэдээлэл [4]
Сонин хачин [1]
Танилцуулга [3]
Түүx соёл [3]
Бусад [0]

Олны Танилууд

Нэвтрэх хэсэг

Санал Асуулга
Манай сайт танд таалагдаж байнуу?
1. Сайн мэдэхгүй
2. Тийм
3. Яахав байдаг л
4. Үгүй
Total of answers: 1

Хэдэн хүн байна?

Total online: 1
Guests: 1
Users: 0

Main » 2010 » 2сар » 8 » Өмнөд Монгол Манжид эзлэгдсэн нь
3:11 PM
Өмнөд Монгол Манжид эзлэгдсэн нь
1616 онд байгуулагдсан Умард Алтан улсын зах хязгаарт, Өвөр Монголын олон аймагт өөрийн нөлөөг дэлгэрүүлэн, газар нутгаа тэлэх бодлого явуулах болсон нь хөрш зэргэлдээх Монгол, Мин улсын тусгаар тогтнолд бодитой аюул занал учруулах болов. Умард Алтан улсын хаан Нурхац гадаад бодлогодоо эн түрүүнд Мин улсын Ляодуны хойгийг эзлэн бэхжихийг зорилго болгохдоо, Өвөр монголын хөрш ноёд, тайж нартай тогтоосон ураг төрлийн холбоондоо түшиглэн, ард талын aюулгүй байдлаа хангахыг эрмэлзжээ. Нурхач өөрөө тэргүүлэн Өвөр Монголын Хорчин, Өвөр Халхын Жарууд, Баяуд зэрэг аймгуудтай худ ургийн барилдлага тогтоосон нь Монголын талаас ирэх дайсагналыг сатааруулж, хүчээ төвлөрүүлэн Мин улсыг дайлах, нөгөөтэйгүүр тэдгээр монгол аймгийн ноёдод өөрийн хараа хяналтыг тогтоож, хэтдээ биедээ татан эрхшээл нөлөөндөө оруулах эчнээ бодлогыг агуулсан хэрэг байв.
    1618 онд Манж нар Мин улсын Фушунь, Хайюан зэрэг газрыг түрэмгийлсэн тохиолдлыг ашиглан Лигдэн хаан 1619 оны зун Цахар, Өвөр таван халхын цэргийг өөрийн биеэр удирдан, Мин улсын Гуаннин хотыг эзлэн алба татвар авах болсон байна.
   Тийнхүү Мин улс зүүн хойд талаасаа шахамдах болсон тул Манж, Монголын хүчин нэгдэхээс болгоомжлон, нүүдэлчдийг нүүдэлчдээр нь цохиулах Хятадын уламлалт арга хэрэглэн, Лиглэнтэй холбоо тогтоон, түүний хүчийг ашиглан, нутгийн хойд хязгаараа Манжийн түрэмгийлэлээс сэргийлэх бодлого баримталсан юм. Үүний тулд монголчуудтай хилийн худалдаа нээхийг зөвшөөрч, Лигдэнд хил сахин хамгаалсны шагнал хэмээн жил бүр мянган лан цагаан мөнгө өгөх болсон. Лигдэн Мин улстай холбоо тогтоосноор Манж нарын баруун тийш хийх түрэлтийг сөрөн зогссон төдийгүй уг харилцаагаа эдийн засгийн давхар ашигтайгаар  гүйцэтгэх болжээ.
      Мин улс Лигдэн хааны хооронд тогтоосон холбоо нь монголчуудыг талдаа татах замаар хүчээ нэмэгдүүлэн, улмаар Мин улсыг байлдан дагуулах Манжийн төрийн бодлогод үлэмж саад тээг болсон тул эхэндээ Лигдэн хааныг эе эвээр татахыг оролдсон боловч тэр нь бүтсэнгүй.
     1619 онд Манж нар Мин улсын хязгаарт хийх товтолгооноо өргөтгөж, Тиелин давааг эзлэхээр хөдлөхөд Тиенлинг хамгаалан суулгасан Мин улсын цэргийн хүчин бүлхэн тул Лигдэн хаанаас тусламж хүсчээ.
     Лигдэн хааны зарлигаар Өвөр Халхын Хонгирадын Зайсан ноён, Жаруудын Бах, Сабун, Хорчины Сангаржай тайж нар түм илүү цэрэг дайчлан туслахаар очсон боловч Тиелинг нэгэнт эзлээд байсан Манжийн цэргийн давуу хүчинд цохигдон, Зайсан ноён тэргүүтэй олон тайж нар олзлогдсон байна.
    Умард алтан улс, Өвөр Монголын цэргийн хүчний хооронд болсон анхны томхон энэ мөргөлдөөн Манж нарын ялалтаар шувтарсан нь Манж нар өвөр Монголын аймгуудын дунд нөлөөгөө хүчтэй дэлгэрүүлэн, өөртөө алхам алхамаар татах нэг нөхцлийг бүрдүүлжээ. Нурхач Тиелингийн хэрэг явдлаас Мин улсыг байлдан дагуулъя гэвэл Лигдэн хутагт хааныг замаасаа зайлуулан ар талаа бэхжүүлэх хэрэгтэйг ойлгов.
     Манжийн хаан хожим энэ тухайгаа тайлбарлан бичихдээ, (Мин улс хэмээгч миний өшөөт дайсан мөн. Урьд Цахарын Лиглэн хаан Мин улсын жил бүр өгсөн эдэд орж, намайг өшөөлж, Мин улсыг дайлуулахгүй  бөгөөд бас цэрэг илгээж тасалсны тулд би ийнхүү цэрэг илгээж, Цахарыг дайлав) гэжээ.
    1619 оны эцсээр Лигдэн хутагт хаан болон Өвөр халхын таван отгийн ноёдын элч нар Манжийн хааны ордонд хүрэлцэн очив. Лигдэн хутагт хааны Нурхачид илгээсэн бичигт, Монгол улс эртнээс Мин улстай өшөөтэй болохоос Манж нартай өшөө атаагүйг дурдаад, тасарсан элчийн харилцаагаа сэргээх хүсэлтээ илэрхийлсэн боловч, өөрийн улсыг Манжаас илүү хүчирхэг хэмээн үзэж (Дөчин түмэн Монголын эзэн Чингис ) хэмээн дөвийлгөж, Нурхачийг ( Усны гурван түмэн Манжийн эзэн) хэмээн басамжлаад, Өвөр Халх Хорчны баригдсан ноёд тайж нарыг ямар нэг болзолгүйгээр суллан тавих, түүний эзлэн авсан Гуаннин хотод цэрэглэн халдахаас татгалзахыг шаарджээ. Лигдэн хааны захидал Манжийн төрийн ордныхны хорслыг төрүүлэв. Нурхач Лигдэнгийн элчийг барьж хориод,1620 оны эхээр хариу элч зарж захидал бариулжээ. Уг захидалд, Манжийн цэрэг Зүрчид угсааны олон аймгийг нэгтгэх, Мин улсын зах хязгаарын газар нутгийг дайлах дайнд удаа дараа ялалт байгуулсыг өргөн мартаад, Лигдэн дөчин түмэн Монголын эзэн  хэмээн бардамнавч түүний мэдэлд  Монголчуудын тун багахан хэсэг байгаа, Цахар нь мин улстай хийсэн дайнд ялагдаж байсан зэргийг сануулж, Мин улсын эсрэг манж нарын хийж буй дайнд холбоотон болон оролцохыг санал болгожээ. Тухайн үеийн хүчний харьцааг бодитой үнэлсэн Нурхачийн хатуу үгтэй захидал нь Лингдэн хааны хэлэгнэлийг төрүүлж, Манжийн хааны элчийг бариж хориход хүргэв. Төдөлгүй Манжийн төрийн ордныхонд Лигдэн элчийг хороосон цуу үг хүрч, тэд Лигдэнгийн элчийг цаазалжээ. Тийн Умард Алтан улс, Цахарын харилцаанд ноцтой ан цав гарч, Лигдэн хутагт манж нартай элчийн харилцаагаа сэргээн хоёр улсын харилцааг эедүү болгох, Манж нар Мин улсын эсрэг дайнд Лигдэнг холбоотон болгох оролдлого талаар өнгөрчээ.
    Энэ үеэс Лиглэн Манж нарын цохилтын хүч, анхаарлыг өөртөө татах болсон байна. Манжийн Эеэр засагч хаан хожим 1650 онд Халхын лам, ноёдод буулгасан нэгэн зарилагт (Язгуур бид Цахар дугаа ер гэмгүй явах атал элчийг маань Цахар барив. Манийг Хятадад бүү цэрэглэ. Цэрэглэвээс, бид Хятадыг өтгөөлж, танд цэрэглэмү гэсний эул Цахарын элч Хангал байхуг алаад, Цахарыг дайлж, Цахарын хааны хатад хөвгүүд ба улс иргэн бүгдийг оруулав) гэжээ. Өвөр халхын отгын тайж нарын Манжид хандах хандлага нь Лигдэн хааны байр сууринаас арай өөр байв. Тэдний захидалд, Мин улсад туслан Манжийн эсрэг тулалдсан Авар халхын тайж нарын үйлдлийг уучлахийг хүсч, Мин улсын эсрэг хамтран тэмцэх санал тавьжээ. Мин улсын эсрэг тэмцэлд холбоотон олохыг зорьж ассан Манж  нар энэ боломжийг ашиглан, Өвөр Халхад тусгай элч нарыг яаравчлан мордуулжээ. Манжийн элч нар Өвөр Халхын ноёдтой Мин улсын эсрэг хамтран тэмцэх тангараг тавьж холбоо тогтоожээ.
    Манжийн хаан Нурхач журмыг сахигч шударга холбоотны дүр үзүүлэх Авар Халхын ноёдод тангарагтаа үнэнч байхыг тулган шаардах зорилгоор Манжийн олон удаагийн өш бүхий Зайсай ноёноос тайж нарыг судлан шан харамж өгч нутагт нь буцаах, Жарууд, Хорчин аймгаас урьд манжийн хаанд дагаар орсон тайж нарыг харъяат эздэд нь буцаан өгөх арга хэмжээ авсан байна. Гэвч Өвөр халхын тайж нар Зайсай ноёныг хорионоос суллах зорилгоор Шэньяан ( Мүгдэн- Г.Д.) хотыг сахин суусан Манжийн цэрэгтэй тулалдах, Манжийн элч нарыг зам зуурт нь дээрэмдэн талах зэрэгээр тэдэнтэй байгуулсан холбоотны тангаргаа зөрчиж байв.
    Өвөр халхын тайж нар Мин улсын эсрэг холбоо байгуулсан, зарим тайж нар нь Манж нартай худ ургийн холбоо тогтоосон нь Лигдэн хааны хэлэгнэлийг төрүүлж, зүүн гарын гурван түмнийг хамаарч байсан тусгай сайд Ширхунаг дүүрэн хунтайж нарыг зэмлэн цээрлүүлэхийг завдсан байна. Энэ нь Лигдэн хааны захиргаанаас гаргахыг эрмэлзэж байсан Монгол аймгуудын ноёд, тайж нарыг идэвхитэй ажилгаанд түлхэж дотоодын задралыг түргэтгэв. 1622-1623 оны эхээр Ширхунаг дүүрэн хун тайж Өвөр халхын Лабишигэр, Соном, Мангуу, Далай зэрэг тайж нар тус тусын харъяат ардаа авч Манжид дагажээ. Мөн энэ үеэр Үзэмчин, Сөнөд, Хуучид, Авга  ноёд говийг гатлан ирсэнд Сэцэн хан Шолойн харъят нар нь хамтран Шолойд Сэцэн хан цол өргөмжилсөн бололтой.  Тийнхүү 1620-иод оноос Шолой Сэцэн хан цол зүүдэг болсон байна.
    Манжийн хаан Мурхач 1612 онд Мин улсын Шэньяан зэрэг хэдэн хотыг эзлэн, Ляодунд бэхжисний дараа Монгол аймгуудын талаар явуулах бодлогодоо өөрчлөлт оруулав. Нурхач Мин улсын хязгаарыг эзлэн газар нутгаа өргөтгөхөд гол анхаарлаа хандуулж, Монгол аймгуудын элдэв хатгалгад тэвчээртэй хандаж, тэднийг биедээ эеэр татах бодлого явуулж байснаа  1623 оноос айлган сүрдүүлж цэргийн хүчээр дагуулах бодлогод аажмаар шилжжээ. Тэрбээр Монгол аймгуудыг нэгтгэн дагуулах бодлогоо хэрэгжүүлэх арга замаа тодорхойлохдоо (Монголчууд энэ үүлтэй адил, үүл бөөгнөрвөл бороо ордог. Монголчууд цуглавал цэрэг болно. Үүл сарнивал бороо зогсоно. Бид Монголчуудын хүч сарнихыг хүлээж чадвал тэднийг буулган авч чадна ) гэжээ. Үүний дагуу Манж нар Монголчуудыг дотроос нь задлан, хүчийг нь тарамдуулж цувруулан эзлэх бодлого  явуулжээ.
    Манжийн элчийг удаа дараа алсан гэдгээр шалтаг хийж, 1623 оны 5 сард Нурхач нь Абахай, Дэглэй нараар удирдуулсан 3000 цэргийг хөдөлгөж Жарууд аймгийн Анан тайжийг довтлон цохиж, өөрийг нь болон ойр дотны төрөл саданг алж, харъяат ард иргэдийг нь хураан авчээ. 1624 оны эхээр Манж нар Хорчины ноёдод элч илгээж, холбоо тогтооход санал тавихад Жарууд аймагт тохиодлдсон хэрэг явдал дутагдахаас эмээж, Хорчины Ууба тэргүүтэй олон тайж нар Манж нартай цагаан морь, хар үхэр алж, тангараг тавин холбоо байгуулсан байна. Өвөр Монголын аймгуудын дунд ихэд нөлөөтэй Хорчин аймгийн ноёд Манж нартай холбоотон болсон нь монголчуудын дотоод зардал гүзгийрэхэд нөлөөлөв.
    Лигдэн хутагт хаан харьяат улсаа тайван төрөөр нэгтгэн төвшитгэх бодлого бүтэмжтэй болж ирмэгц, дайчин төрөөр хураан захирамжлах хатуу бодлогод шилжсэн байна. Лигдэн хаан Манж нартай биеэ даан харилцахыг хориглосон цаазыг зөрчин холбоо тогтоосон, түүнтэй таарахгүй болсны улмаас түүний захиргааг эсэргүүцэн, бусдыг түшихээр гарч одсон Мянганы дайчин тайж нарыг өмгөөлөлдөө авч, Өвөр Халхын цэрэгтэй тулалдсан Хорчин аймагт цэрэг хөдөлгөжээ. Лигдэн хутагт хаан ял асуухаар ирэхийг урьдчилан мэдсэн Ууба Манжийн хаанаас холбоотны ёсоор туслахыг хүсч дарцан элч зарахад Нурхач туслахыг яаравчилсангүй, Лигдэнгийн цэрэг Уубагийн бэхлэн суусан хотыг бүслэн хаахад сая 5000 шилдэг цэргийг илгээжээ.
     Нурхачийн бодлого нь Лигдэн хутагт хаан ба бусад аймгуудын хоорондын зөрчилийг улам хурцатгах, Ууба тайж нарыг шахамдуулан эрхшээлдээ оруулах Лигдэн хааны хүчээр захиран баримтлах бодлогод дургүйцэн Монгол аймгийн ноёд тэднийг хэрэгтэй цагт нь өмгөөлөн хамгаалагч гэдгээ үзүүлэх зорилого агуулжээ. Лигдэн хутагт Манжийн их цэрэг айсуйг сонсоод бүслэлтээ зогсоон цэргээ татаж, яаравчлан гэдрэг буцсан байна.
     Манж нар Лигдэнгийн цэргийг  ухруулсны дараа 1626 онд Монгол нутагт цөмрөн Жарууд, Баарин аймгийг довтлон эзэлж, хүн мал олныг олзолжээ.
     Манжийн цэргийн довтолгоон амжилт олохын хэрээр Монгол аймгуудын дунд тэдний нэр нөлөө өсч монголчууд дараа дараагаар дагаар орох нь нэмэгджээ. Өвөр Халхын таван отог, Хорчин аймгаас гадна 1627 онд Найман, Аохан аймаг,1628 онд Ханчин аймаг Манжид дагав.
     Манж нар, монгол аймгуудын хооронд тогтоосон холбоотны тангараг нь Мин улсын эсрэг хамтран тэмцэхээсээ илүү Цахарын Лигдэн хутагт хааны эсрэг чиглэгдэх болов. Энэ үеийн Манжийн хаан, Лигдэн хутагт хаан Монголын олон аймгуудын харилцаа нь Цахарын хаант улсыг түшиглэн Монголын олон аймгууд Манжийн түрэмгийллийн эсрэг хамтын хүчээр тэмцэхээсээ Манжийн хааны тэргүүлэх үүрэгтэйгээр Манж нар дагаар орсон монгол аймгуудын нэгдсэн хүчээр Монголын сүүлчийн хаан их хаан Лигдэн хутагтыг цохиход чнглэгджээ.
     Манжийн хаан монгол аймгуудыг цэрэг зэвсгийн хүчээр дагуулахын хамт уран мэх, өнгө мөнгөөр татах уламжлалт бодлогыг хэрэглэж дагаар орсон монгол ноёдод өнгөн дээрээ хэтэрхий хүндэтгэл үзүүлж, хөхүүлэн шагнаж урамшуулах аргыг хэрэглэсэн нь  үр дүнгээ өгч байв. 1626 онд Хорчины Ууба тайж тэргүүлэн манжийн хаанд биеэр бараалахан бэлэг сэлт өгөхөөр ирэхэд Манжийн хаан  арван газрын өмнөөс биеэр угтан авч , Уубад Түшээт хан цол, Уубагийн ах Түмэнд Дай дархан, дүү Будачид Засагт Дүүрэн цол тус тус шагнаж, Уубагийн дүүд төрсөн охиноо гэргий болгон ураг барилдуулжээ. Ингэж дагаар орсон монгол ноёдод ихээхэн шан хишиг хүртээх, түрүүлж дагаар орогсдод  илүү хүндэтгэл үзүүлэх, монголчуудаар монголчуудыг нь ятгуулах арга хэрэглэсэн нь Монголын олон аймгийн ноёд Манжийн хааны зүг сэтгэл хандуулахад чухал хөшүүрэг болжээ.
    1626 онд Манжийн хаан Нурхач нас нөхцөсний дараа  түүний суурийг залгамжилсан Абай монгол аймгуудыг байлдан дагуулах талаар эрчимтэй бодлого явуулав. Тэрбээр 1626 оны 2 дугаар сард Харчин аймагтай харилцахаар зарсан элчийг хорлосон гэдгээр шалтаглан Цахарын Долоон аймгийн нутаг руу довтолж түм илүү малыг олзлон авчээ.  Цахарын 40000 цэрэг, Мин улсаас хязгаар хамгаалсны шагнал авахаар явсан Лигдэнгийн 3000 цэргийг бут цохижээ.
    Ингэж монголчуудыг өвөр хороонд нь эвдрэлцүүлэн дайтуулж, хүчийг нь сулруулан доройтуулах Манжийн бодлого биелэлээ олсон юм. Лигдэн хутагт хааны эсрэг Манж нар, Өвөр Монголын олонхи аймгуудын хооронд холбоо бүрэлдэн бий болж байхад, Лигдэн Мин улстай тогтоосон холбоогоо бататган, Манжийн түрэмгийлэлийг цэргийн нэгдсэн хүчээр тэмцэхийн оронд харин ч Мин улсаас олох эдийн ашгийг чухалчилж, шан харамжаа байнга нэмэгдүүлэхийг шаардаж, зарим үед холбоотноо довтлон хязгаарыг нь түвээж байв. Мин улс хоёр улстай нэгэн зэрэг эсэргүүцэн тэмцэх боломжгүй тул арга буюу шан харамжаа нэмэгдүүсээр 1628 он болоход Лигдэнд жилд 81000 лан мөнгө олгох болсон боловч холбоотны хувьд түүнд итгэл өгөхөө больжээ. Манжийн хаан ”Абахай Лигдэнгийн хүчин суларсныг далимдуулан холбоотон монгол аймгуудын цэргийн хүчийг ашиглан Лигдэнг цохихоор шийдвэрлэж, 1628 оны намар Харчин, Найман, Аохан, Өвөр Халхын отгийн цэргийн хамт Цахарыг довтлон ихээхэн хүн малыг олзлон буцжээ.
    1631 онд Манжийн хаан Абахай дагаар орсон Өвөр Монголын Түшээт хан Ууба, Сүн Дүүрэн, Далай Цөхүр, Сэнгэ  хошууч эхлэн Монголын их бага ноёдтой хамтран Цахарын Лигдэн хутагт хаан болон Хятадын Мин улстай цэрэглэн байлдахад дагаж мөрдөх цаазыг хэлэлцүүлэн батлуулсан.  Уг цаазад: ... Цахарт мордохул арван гуравтаас дээш далан гуравтаас Юдоош бүгд мордох.  Засгийн ноёд эс мордохул зуун адуу, таван тэмээ. Өмч өөр ноёд эс мордохул тавин адуу таван тэмээ. Хятадад мордохул, Ах хошуунаас нэжгээд ноёд, хошоод тайж нар ›зуун сайн цэрэгтэй мордох, эс мордохул их хошуунаас зуун адуу, арван тэмээ авах. Болзооны газраа гурав хонотол Гэс хүрэхүл арван адуу авах, болзооны урд довтлохул зуун адуу, арван тэмээ авах. Мин улстай дайтахдаа дагаар орсон монгол аймгуудын цэргийн хүчийг шавхан дайчлахыг зорьсон байна.
    1631 оны 8 сард Манжийн хаанаас Арын  Сүн дүүрэн хант илгээсэн бичигт "... биш олон агтын хүчийг битий эвд. Хойд хавар ногоо гарахын урьд Цахарт цэрэгт мордох буй. Энэ үгийг их улсад  (бусад улсад - Г.Д ) бүү хэл” гэжээ.        
     Манж нар ар талаа нэлээд найдвартай бэхжүүлсэн хэмээн үзэж, цэргийн цохилтын хүчээ Мин улс руу түр шийлжүүлснийг ашиглаж. Лигдэн 1631 оны 11 сард Манжийн хаанд дагаар орсон Ар Хорчин дөрвөн хүүхэд, Ар Асуд аймгийн ноёд зэвсийг хүчээр эргүүлэн авахаар хөдөлж 1932 оны 1 сард Хянганы нурууг даван тэдгээр аймгууд нутаглаж байсан Шар мөрөнд хүрчээ. Үүнийг сонссон манжийн хаан Абахай Мин улсын эсрэг дайтаж байсан цэрэгээ татаж, дагаар орсон монгол аймгуудын цэргийн хамт Лигдэнг угтан довтолсон байна. Лигдэн Манж монголын цэргийн үлэмжихэн хүчин ирж буйг мэдээд нутгын гүн руу ухарчээ.
     Манжийн хаан Абахай энэ удаа Лигдэнг бүр мөсөн цохин устгахаар шийдвэрлэж, 1632 оны 4 сард өөрийн биеэр цэрэг удирдаж , Хорчин , Харчин  Аохан, Баарин, Жарууд, Найман, Түмэд, Ар Хорчин, Хонгирад, Асуд аймгийн монгол цэрэгтэй зам зуур нийлж ,Хянганы давааг давжээ. Гэтэл Манжийн цэрэгт  явсан хоёр монгол хүн нууцаар оргон Лигдэн хаанд мэдээ хүргэсэн нь Лигдэн хутагт хааныг гэнэдүүлэн цохих гэсэн л Манжийн хааны оролдлогыг бүтэлгүй болгож, Лигдэн Манжийн гол хүчтэй тулгаран байлдахаас зайлсхийн, цаг хожиж хүчээ сэлбэх үүднээс Хөх нуурыг чиглэн дутаах боломж олгожээ. Лигдэн хаантай Цахараас анх дутаан гарсан хүн амын тоо мянга түм илүү байсан боловч зам зуурт аравны долоо, найман хувь нь гээгдэн хоцорсон.
    Лигдэн хутагт хаан хөх нуурыг чиглэн явах зам зуурт Түмэд, Ордос аймгийг довтлон цохиж, Ордост байсан Чингисийн онгоныг хөдөлгөн авч явахыг оролдсон ажээ.  Лигдэнгийн энэ үйлдэл өөрийнх нь захиргааг эсэргүүцэж байсан Түмэд Ордосыг гэсгээх, Хөх нуурыг эзлэн тэнд улсаа төвлөрүүлэх, Чингисийн онгоныг авч явснаар нийт монголчуудыг биедээ татах оролдлого байжээ. Лигдэн хутагт хан Хөх хуурт очих болсон шалтгаан нь Манж болон Хятадаас зайдуу энэ нутагт хүчээ зузаатган сэлбэж урьд холбоо тогтоосон Түвэдийн улааны шашны бүлэглэлтэй хамтран шарын шашинтны эсрэг тэмцэх замаар Хөх нуурт бэхжин сэргэн босохыг эрмэлзэж байсанд оршино.
    Лигдэн хутагт хаан Хөх нуурыг зорин явах замдаа "Монголын ноёд толгойлох эзэнгүй болж, тус тусын аймгуудаа дагуулан Манжийн хаанд дагаар орж, 1636 онд Өвөр Монголын 16 аймгийн 49 ноёдын чуулган Мүгдэнд болж, Умард Алтан хаан Абахайг Монголын хаанд өргөмжилжээ. Манжийн хаан өөрийгөө Манж, Монголын хаан хэмээн үзэж улсын нэрийг өөрчлөн Цинь ( Ариун)   гэдэг нэрийг өгч оны цолыг Дээд эрдэмтэд гэж халжээ. Үүний дараагаар Өвөр монголын Ордос зэрэг Манжийн захиргаанд ороогүй байсан бусад аймгууд дараа дараагаар Манжийн хаанд дагаар орж, Өвөр Монгол бүрнээ манжийн харъяат болсон байна.
     Лигдэн хутагт хаан бол Чингисийн ургийн сүүлчийн их хаан,  XVII зууны эхэн үеийн Монголын түүхэнд гарсан төр, цэргийн нэрт зүтгэлтэн, Монголын тусгаар тогтнолыг хамгаалан Манжийн түрэмгийллийн эсрэг тууштай тэмцсэн хүн юм.
     Шинэ тулгар байгуулагдсан Умард Алтан улсын идэрмэг, зохион байгуулалт сайтай төр, цэргийн хүчний эсрэг Лигдэн тархай бутархай монгол аймгуудын хүчийг нэгтгэн сөрөн тэмцэх нь хүнд, бэрхшээлтэй зорилт байсан нь тодорхой. Хэдий тийм боловч Лнгдэн хутагт хаан Манж нарын хүчийг дутуу үнэлэн, цаг тухай нь улс орныг батлан сэргийлэх ажлыг доривтой зохион байгуулаагүй, Манжийн түрэмгийллийг Мин улстай хамтын хүчээр сөрөн тэмцэхийн оронд Мин улсаас олох эдийн ашгийг урьтал болгосон, Монголчуудын хүчийг буруулсан зэрэг эндэгдэл гаргасан нь Манж нар Өвөр Монголыг эзлэхэд дөхөм болжээ.
    Манж нар Өвөр Монголыг эзэлсний дараа Манжийн найман хошууны жишгээр хошууны зохион байгуулалт хийхэд Цахарт зүүн, баруун гарын найтын хошууг байгуулж, Лигдэн хааны хүү Эжэйд чин вангийн хэргэм өргөмжилсөн захируулж, хааны гүнжтэй ураг холбосон юм. Эжэйг нас барсны дараа түүний дүү Абунайд чин вангийн зэрэг залгамжлуулжээ. Абунай түүний дүү Бүрни, Лувсан нар Монголын их хаадын үр сад гэдгээ гүнзгий ухамсарлаж, 1675 онд Манжийн ноёрхолыг эсэргүүцсэн  бослого гарган тэмцэсний улмаас амь насаа алдсан билээ. Үүгээр Лигдэн хутагт хааны үрс тасрав хэмээн хуучин цагийн Монгол түүхчид  харамсан тэмдэглэдэг. Гэвч Чингисийн алтан ургийн Гэрсэнзийн үр хойчис болох Халхын ноёд уугуул нутагтаа Монголын төрийн гал голомтыг сахин үлдсэн билээ.
Category: Түүx соёл | Views: 3487 | Added by: Xac | Rating: 4.5/2
Total comments: 4
0  
4 cc   (2014-09-09 9:39 AM) [Entry]
yaj abaad bga yum be tuslaach

0  
3 том   (2013-04-27 12:03 PM) [Entry]
авахад амархан байна аа

0  
2 nandia   (2011-12-04 5:20 PM) [Entry]
hehehe awtsan da uguhgvi bh ni yasin

0  
1 сэлэнгэ   (2010-10-06 1:27 PM) [Entry]
heregtei bolhooroo awah gj bh daa. Manjiin daranguilal uehiin sedew vnheer heregtei bhad tus bolsongvi !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! sonin iin

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хайлт хийх

Цаг бол алт

Монгол эрчүүд MP3

Шинэ сэтгэгдэл
2020-11-20
Бичсэн: damdinstuaa40
Текст: yaaj awdnn
2020-11-20
Бичсэн: damdinstuaa40
Текст: ene yaaj a
2014-09-09
Бичсэн: Зочин:
Текст: bolj bn a
2014-09-09
Бичсэн: Зочин:
Текст: za za abch
2014-09-09
Бичсэн: Зочин:
Текст: yaj abaad

Хуанли
«  2сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Сайтын архив

Copyright MyCorp © 2024Create a free website with uCoz