Таны тухай
гарах Тавтай морилнуу Guest | Цол "Зочин" | RSS
Үндсэн цэс

Ангилал
Мэдээ мэдээлэл [4]
Сонин хачин [1]
Танилцуулга [3]
Түүx соёл [3]
Бусад [0]

Олны Танилууд

Нэвтрэх хэсэг

Санал Асуулга
Манай сайт танд таалагдаж байнуу?
1. Сайн мэдэхгүй
2. Тийм
3. Яахав байдаг л
4. Үгүй
Total of answers: 1

Хэдэн хүн байна?

Total online: 1
Guests: 1
Users: 0

Main » 2010 » 2сар » 8 » Эх болсон эх орон минь
2:44 PM
Эх болсон эх орон минь
Эх орон энэ үгэнд хичнээн олон утга шингэсэн байдгийг бид заримдаа төдийлөн сайн ухамсарладаг билүү дээ. Эх орон гэхээр юуны түрүүн эх болсон газар шороо, монгол нутаг хэн бүхний сэтгэлд буух нь лавтай. Гэхдээ энэ нь олон талтай, цогц ойлголт бөгөөд эх болсон эх орны тухай ярихад монгол газар нутаг, монгол хүн, монгол ахуй, зан заншил, тусгаар тогтнол, тэгээд хөгжлийн асуудал ээлж дараатай яригдах ёстой л доо. Эх орон маань биднийг эхийн сэтгэлээр энэ ертөнцөд хүлээн авч өөрийн дулаан илч, гэрлээ түгээж, түүгээр тэжээгдэх хөрс шороо, ургамал, амьтан, түүнд түшиглэсэн нийгэм соёлыг бидэнд өвлөн хүргэж буй хэн бүхний сэтгэлд ямагт уяатай тийм л газар нутаг билээ. Эх орон миний оюуныг төлөвшүүлж, надад хүч чадал хайрлан "би, энэ нийгмийн хийгээд энэ газар нутгийн нэгээхэн хэсэг нь байж түүнд  эзэн нь, бас боол нь байх учиртайг” сэтгэл санаанд  гүн шингээж өгсөн миний амьдралын талбар, хүч чадлын эх ундарга минь билээ. Тэгэж бодож, сэтгэж, сүсэглэж явбал эх орноо бид эх шигээ хайрлах сэтгэлийн шижим урган гарах учиртай юм. Мөн  эх орноо хайрлах сэтгэл ч бас хүн бүрийн сэтгэлд байнга уяатай байхын үндэс болно.
Эх орон гэдгийг хамгийн жижиг зүйлээс ургуулан бодвол тэр нь хүн бүрийн унасан газар, угаасан уснаас эхлэх учиртай байх. Тэр нь цаашлаад өөрийн төрсөн сум, аймаг, тэгээд монгол улс болж хүрээгээ тэлэн бидний сэтгэлд эх орон болж орж ирдэг гайхамшигтай зүйл юм. Бид  хэн ч байсан төрсөн тэр л газраасаа уруудах үед сэтгэлийн тэнхээ авч, урамших үедээ түүндээ сүсэглэн залбирдаг нь эх оронтойгоо бид зүрх сэтгэлээрээ хичнээн нандин холбоотой байдгийн илрэл буй за.  Нөгөө талаар энэ нь хүн бүрт бахархах  сэтгэлийг төрүүлж байдаг ажээ.  Монголчууд бид бүгдээрээ л монгол  эх орондоо хайртай, энэ бол эзэн Чингисийн өлгий нутаг хэмээн бахархан ярьдаг. Энэ бол бахархлаас үүдэлтэй эх оронч үзлийн нэг илэрхийлэл гэж бодож байна. Миний хувьд Монгол эх орон минь сая сая жилийн байгалийн хувьсалд улам бүр төгөлдөржиж, зуу зуун жилийн нийгмийн хувьсгалд улам хүчирхэгжиж ирсэн дэлхийд данстай, үр хүүхэддээ ээлтэй, тэнгэрт ойрхон орших гайхамшигт нутаг юм. Тиймдээ ч би Монголын салхинд дуртай, Монголын үнэрт хайртай, Монголын газар шорооноос иш үндэс аван ургасан ухамсарт нийгмийн бие төлөөлөл юм.
Иймд монгол эх орон бол миний сэтгэлд  их үнэ цэнэтэй  байхаас аргагүй, миний орон зайг бий болгосон, миний бяцхан ертөнцийг тэтгэдэг, надад онгод авчирдаг тийм л газар нутаг юм. Би хэрвээ Номхон далайн нэг арал дээр хүн болж төрсөн бол тэр миний эх орон, надад түүний талбай, эд баялаг нь бус тэндээс миний хүртэх тэр л эерэг энерги л гол зүйл болох байсан болов уу. Ингээд бодохоор эх орон өөрөө хүний сэтгэлд олон шижмээр холбогдон оршиж, тэр хэмжээгээр хүнийг төлөвшүүлж, тэтгэж байдаг бурханы хишиг гэлтэй.
Түүний материаллаг илрэл нь биднийг хүрээлж буй уул, ус, хангай, говь, тал хээр хосолсон өргөн уудам нутаг бөгөөд түүнээс бид амьдралын утга учир, эерэг энергийг хүртэж, бас зөв амьдрах замаа олж  байдаг гэж хэлж болно. Энэ бол хийсвэр мэт ч хүн бүрт байх ёстой сэтгэлгээ юм даа. Иймээс эх орныг бурханы хүчтэй зүйрлэн түүнд итгэж, түүнийг өөрийн чадах тэр хэлбэрээрээ тэтгэж байх нь хүн, байгалийн хүйн холбоог илэрхийлэх хүний сэтгэхүйд оршин буй нандин сэтгэлийн  илэрхийлэл болно.
Чухамхүү энэ өнцгөөс эргэн харахад орчин үеийн монголын нийгэмд энэ итгэл байхгүй болчихсон нь нэн харамсалтай. Бид эх орноо тэтгэх тэр зүйлийг умартан, авах гээхийн сэтгэлгээг илүү хөгжүүлээд байгаа нь даанч тусгүй зүйл  юм.  "Би Монголд төрсөндөө бахархдаг. Энэ бол Төвдийн дараа орох бурханы орон юм” гэж нэг хүнийг хэлэхэд нь миний мунхаг оюун "Бурханы орныг Монголтой зүйрлэдэг нь ...” гэж дотроо шоолох шахам юм болж билээ. Харин одоогийн миний хүрсэн энэ өндөрлөгөөс харахад Монгол орон минь байгалийн өөрийн төгс төгөлдөрөөрөө хүнийг омогшуулж, хүч тамир өгч чаддаг тийм нутаг юм. Тэр омог энэ л энгийн мэт санагдах эргэн тойронд минь буй байгаль, нийгэм, түүх, соёлын биет болон биет бус өв уламжлалаар дамжихын сацуу дотор минь бургилах тэр халуун цусанд минь шингэн  иржээ.
Монголын хөдөө гэж нэрлэдэг тэр онгон, зэлүүд  нутагт тэнгэр газрын хооронд, үүлс нь уултай шүргэлцэх тэр хязгааргүй дайдыг эзлэх энэ өргөн уудам нутгийн ард түмний өчүүхэн нэг хэсэг нь БИ болж төрсөндөө хязгааргүй баярлаж, бахархаж явдаг нэгэн билээ. Эндээс би хүч чадлаа сэлбэж, цааш амьдрах урам зоригийг  авдаг даа. Энэ бол миний эх орон.
Эх орны өөр нэг хүчирхэг зүйл нь түүний нийгмийн хөгжил яах аргагүй мөн. Энэ нутгийг хамгаалахын төлөө, түүний сүр хүчийг мандуулахын төлөө явж байсан бидний өвөг дээдэс агуу юм. Төв Азийн энэ өндөрлөгт Монгол гэдэг нэрийг дуурьсгаж энэ үржил шимт, баян нутгийг бидэнд үлдээсэн өвөг дээдсээрээ бид бахархах учиртай. Түүнийг өнөөдөр хүртэл элдэв халдлагаас хамгаалан ирсэн эрэлхэг эх орончиддоо ч баярлах ёстой. Энэ л газрын хөрс, ургамал, сэвэлзүүр салхи, байгалийн олон өнгө, гэрэл, дөрвөн улиралд зохицсон бидний амьдралаас урган гарч буй тэр сүр хүч, ухаан нь монголчууд биднийг өнөөдөр хөтөлж явдаг бизээ. Иймээс Монголын нутаг сүр хүчийн бэлэг тэмдэг юм.

Өнөөгийн бидний монголчуудын эх оронч сэтгэлгээ хэр байдаг юм бэ дээ. Хүн бүр л Монгол орон баян гэж бахархахаас Монгол орон тэнгэрлэг нутаг гэж ер ярьдаггүй, Монголын хүн ард бурханлаг гэж өгүүлэх хүн тийм ч олон биш юм уу даа. Ингээд бодохоор эх орноороо бахархах сэтгэлгээг хүүхэд, залуучуудад олгож чадахгүй байна уу, эсвэл өнөөгийн үеийнхний сэтгэлд тийм орон зай бага байдаг юм болов уу.  Эх оронч сэтгэлгээ хичнээн энгийн зүйлээс эхэлдгийг хүн бүр л ойлгож байх учиртай. Энэ бол нийгмийн тогтолцоо, улс төрийн амьдрал, тэдгээрийн биет бүтээгдэхүүн болсон эдийн засгийн хүчнээс бус миний газар шорооноос үүсэх ширхэг өвс, нэг мод, үзэсгэлэн төгөлдөр байгаль, уламжлан ирсэн соёл, мөр зэрэгцэн алхах анд нөхөд ... эд бүгд миний эх орон юм. Иймд миний эх орон сайхан үзэмж төгөлдөр байж миний амьдрал цэцэглэн дэлгэрч, миний сэтгэл уужуу тайван, хүсэл мөрөөдөл минь ариун цэвэр байх нь эх орны эзэн болсон хүн ард биднээс шалтгаалах нь ойлгомжтой юм. Миний байрны гадаа хог хаягдал үгүй, миний явдаг замаар мод бут цэцэглэн, надтай зөрж өнгөрөх хүн баяр баясгалангаа хуваалцан инээмсэглэж, бүдчиж яваа нэгэнд би туслан, бүдэрч яваа үед минь надад түшиг тулгуур болох сэтгэлтэй тийм л хүмүүсийг төлөвшүүлсэн  нийгмийг бүрдүүлсэнээр бид эх орондоо хувь нэмрээ оруулж буйн илрэл болох юм. Ийм л сэтгэлгээг, ийм сэтгэлийн орчныг хүн бүрт бүрдүүлж чадсанаар эх орон өөрөө хөгжихийн сацуу эх орондоо бид улам бүр татагдаж, түүний нэг салшгүй хэсэг болно доо.
Би  газарзүйч мэргэжилтэй хүн л дээ. Би эх орныхоо байгалийг судалж, залуу үед мэдлэг түгээх, зүй зохистой ашиглахад нь өөрийн үгээ хэлж явахыг хичээж, энэ бүхнийг бусдад зөв таниулж, өөрөө бас  танин мэдэж, түүний эмзэг холбоосыг нээн илрүүлэхийн төлөө л энэ насыг барж байна. Тиймдээ ч би Монголын газар нутгийн зүй бус ашиглалт, газрын төлөө, мөнгөний төлөө явагдаж буй өнөө үеийн үйлдэлд сэтгэл эмзэглэж явдаг нэгэн билээ. Ийм зүй бус үйлдэл өнөөдрийн Монголын нийгэмд газар авсан нь хэн бүхэнд тодорхой болжээ. Үүний уршиг монголын газар шороо, хүн ардын эрүүл мэнд, тусгаар тогтнолд ихээхэн аюултай юм.
 Хүн бүр эх орноороо бахархах, эх орондоо золиос болж чадах, эх орноо хамгаалах зориг, сэтгэлийн хаттай байхын сацуу эх орныхоо бурханлаг чанарыг улам түгээн дэлгэрүүлэхэд гар бие оролцох  нь монголчууд бидний энэ дэлхийд ирсэн гол шалтгаан гэж ухаалгаар бодох чадвартай байвал, ээ дээ мөн сайн юмсан гэж л бодож, үүний төлөө залбирч явдаг аа би. 
Уншигч түмэн та нар минь энэхүү эргэцүүллийг унших зуураа өөрөөсөө эх орон минь миний хувьд юу билээ гэж нэг бодож үзээрэй. Ингэх зуур эх орондоо би юу хийж чадах вэ гэдэг сэтгэгдэл аажимдаа цээжийг  чинь оволзуулаад зүрх дэлсээд ороод ирэх вий. Яг л тэр агшинд БИ гэдэг хувь хүн бүрэлдэж, ЭХ ОРОН гэх тэр аугаа ертөнц сэтгэл дотор тань бий болох учиртай.
Эх болсон Монгол нутаг минь зуу зуун жил оршин тогтнож, хөгжин дэвжих нь иргэн нь болсон БИ, ЧИ, ТА – БИД бүгдээс эхтэй шүү.

Энэ уудам нутагт монголчууд бид эзэн нь болж, амьдрал ахуйгаа дээшлүүлж, хүн төрөлхтний хөгжлийн алхаатай хөл нийлүүлэн яваа нь их хувь тавилан билээ.  Тунгаагтун, бодогтун.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 5737 | Added by: Xac | Rating: 4.0/2
Total comments: 161 2 »
0  
16 Ktipolkmn   (2013-07-27 1:39 AM) [Entry]
Личность и профессия: психологическая поддержка и сопровождение.

0  
15 Спешу поделиться новостью с вами!   (2013-07-03 5:59 AM) [Entry]
Доброго времени суток! :)
Вы слышали про новую соц.сеть, которая называется - ГДЕ И ВСЕ?
Такого еще не было! Зарегистрируйся и получай деньги на свой счет! 120 тыс. в месяц, это не предел. Абсолютно все участники объеденины в огромную единую сеть и безвозмездно помогают нуждающимся.
Я не навязываю Вам, но это супер проект, если вас заинтересовало, и хотите стать финансово независимыми, то узнайте пожалуйста подробнее [url=]http://www.gdeiwse.ru[/url]

0  
14 Пошли своего начальника   (2013-06-30 6:18 PM) [Entry]
Всех приветствую!
Может хватит работать на дядю? Пока еще есть такой шанс, станьте финансово независимыми!
Я не навязываю, но если хотите добиться в этой жизни большего, то ознакомьтесь подробнее пока еще есть такой шанс - http://youmyprofi.ru/8/index.html

0  
13 grorouriHick   (2013-03-15 2:48 PM) [Entry]
рожковая кофеварка gaggia espresso dose кто пользует
кофеварка tefal express 4155-описание
чайник и кофеварка на 12 вт
кофеварка bosch инструкция по эксплуатации
jura кофеварка f 50
кофеварка промышленная 3-х резервуарнная
фильтр кофеварка бумажный

0  
12 grorouriHick   (2013-02-24 0:56 AM) [Entry]
all tubes jenna haze anal
gaping fisting anal
interracial anal pics gallery
necessities for anal sex
blondsweety anal video
cum fat anal mature gay guy
extreme anal itching causes

0  
11 raTuemapeaxia   (2012-11-12 3:31 AM) [Entry]
tema

0  
10 OMIFFERMA   (2012-11-10 5:45 PM) [Entry]
zxczxczxczxc

0  
9 inconrymili   (2012-11-09 9:02 PM) [Entry]
yyyy

0  
8 Jeowiplompide   (2012-11-09 4:29 AM) [Entry]
мой профиль

0  
7 Hasymoony   (2012-10-25 7:38 AM) [Entry]
Привет!
Кто нибудь имел дело с Совместными покупками?
Что можете сказать о таком проекте как sp.lehair.ru
совместные покупки чебоксары
Жду ответа:)

1-10 11-16
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хайлт хийх

Цаг бол алт

Монгол эрчүүд MP3

Шинэ сэтгэгдэл
2020-11-20
Бичсэн: damdinstuaa40
Текст: yaaj awdnn
2020-11-20
Бичсэн: damdinstuaa40
Текст: ene yaaj a
2014-09-09
Бичсэн: Зочин:
Текст: bolj bn a
2014-09-09
Бичсэн: Зочин:
Текст: za za abch
2014-09-09
Бичсэн: Зочин:
Текст: yaj abaad

Хуанли
«  2сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Сайтын архив

Copyright MyCorp © 2024Create a free website with uCoz