Манжийн түрэмгийллийг эсэргүүцсэн Галдан бошигтын тэмцэл - 8 February 2010 - Монголийн Үндсэрхэг үзэлтэй залуус


 

Таны тухай
гарах Тавтай морилнуу Guest | Цол "Зочин" | RSS
Үндсэн цэс

Ангилал
Мэдээ мэдээлэл [4]
Сонин хачин [1]
Танилцуулга [3]
Түүx соёл [3]
Бусад [0]

Олны Танилууд

Нэвтрэх хэсэг

Санал Асуулга
Манай сайт танд таалагдаж байнуу?
1. Сайн мэдэхгүй
2. Яахав байдаг л
3. Үгүй
4. Тийм
Total of answers: 1

Хэдэн хүн байна?

Total online: 1
Guests: 1
Users: 0

Main » 2010 » 2сар » 8 » Манжийн түрэмгийллийг эсэргүүцсэн Галдан бошигтын тэмцэл
3:05 PM
Манжийн түрэмгийллийг эсэргүүцсэн Галдан бошигтын тэмцэл

1691 онд Манжийн хаан Халхыг авсан ч Халхын газар нутаг нь Галданы мэдэлд байсан юм. Тиймээс Манжийн хаан Галдан Халхын нутгаас даруйхан гаргах арга хэмжээг төлөвлөж эхэлжээ. Энх-Амгалан ханан Түвэдийн далай ламд удаа дараа элч зарж, Галданг ятган, Халхаас зайлуулан гаргах талаар хэрэгтэй бүхнийг хийхийг гуйн захисаар байжээ. Гэтэл тавдугаар Далай лам 1682 онд жанч халсаныг Дисридд Санзайжамц нууж, түүний нэрийн өмнөөс Манжийн төртэй харилцаж байсныг Энх-Амгалан хаан тухайн үедээ мэдээгүй байв. Санзайжамц бол Галдан бошигтын дотны нөхөр бөгөөд Галдан тэр хоёр нэг үе хамт Далай ламын дэргэд сурч байсан билээ. Иймээс бие биенээ байн мэддэг, ойлголцдог учир Галдангийн Манжийн эсрэг явуулж байсан тэмцлийг дэмжсэнээр, Түвэдийг Манж улсын эрхшээл нөлөөнд оруулахгүйг хичээж байжээ.
    Зарим судлаачид Длалй лам бол Манжийн тлаыг баримтлагч байсан учраас түүнийг Түвэдүүд нууцаар устган зайлуулсан бололтой гэж үздэг.
Гэтэл Далай ламын үйл ажиллагааг үзвэл, тэрбээр Манжийн эсрэг тэмцлийг далдуур эрчимтэй хийж байсан бөгөөд Төв Азийн  улс төрийн байдлыг хурцатгахгүй байх, Түвэд улсыг Манжийн эрхшээл нөлөөнд оруулахгүй байхын төлөө чармайж байжээ. Ялангуяа Далай лам, Дисрид Санзайжамц нарын Манжийн эсрэг үйл ажиллагаа нь Галдан далдуур дэмжих хэлбэрээр илэрч байв.
Учир нь тухайн үед Төв Азид Манжийн эсрэг тэмцлийн гол хүчийг Галдан бошигт толгойлж байсан юм. Тэрбээр шинэ залуу байгуулагдсан Ойрод улсйн идэрмэг хүчийг барьж байсн ыдээр Дундад Азийн нэлээд улс эрхшэлдээ оуулж, хүч нөлөө нь өсөөд байсан билээ.
Тэр үед Энх-Амгалан хаан " Өөлдийн Галдан догшин гөрөөс мэт муу хүн тул соёлыг дагахгүй, хүчирхэн явж, тэр биеэ бэрх хол адгийн хязгаарт буй, тэмцэлдэн байлдан сурав хэмээнэ. Үүний явдал муу, харгис догшин сөргүү, ёс журамгүй, зүйг эвдэж, гол хэлхээг самууруулав” хэмээн тодорхойлж байжээ.
Галдан Хөх нуурын монголчуудаар хүчээ зузаатгаж, тэднийг Манжийн эсрэг тэмцэлд босгохыг басхүү зорьж байв. Үүнийг мэдсэн Манжийн хаан Хөх нуурт анхаарлаа хандуулж, эрх баригч ноёдыг нь айлган сүрдүүлэх, бэлэг дшан харамж өгөх талдаа татах зэргээр харилцаа холбоогоо өргөтгөж,  тэднийг Галданы эсрэг турхирч, улмаар Галдан бошигтын Хөх нуурт орж ирэх замыг таслан сэргйилэх үлэмжихэн ажлыг хийсэн байна. Ер нь Энх-Амгалан хаан Галдангийн эсрэг тэмцэлд бэлтгэхдээ, Галданг хавь ойрын холбоотноос нь салгаж, цохих бодлогыг тууштай явуулж байсан юм. Тйим учраас Энх-Амгалан хаан Зүүнгарын хаант улсын хөрш зэргэлдээх улс орнуудтай харилцаа холбоо тогтоох талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж, их зүйлийг хийсэн юм.
Хаант улс Зүүнгар улстай харилцах харилцаа 1680-аад оны эцэс 1690-ээд оны эхээр өөрчлөгдөж иржээ. 1680-иад оны эцсээр Ойрд-Халхын харилцаа хурцдан улмаар Манж нартай нүүр тулан учрах явдал гарцаагүй тулгарч ирэхэд Галдан Оросын засгийн газраас цэрэг,  зэвсгийн туслмж хүсчээ.
Галдан энэ тусламжинд маш их найдвар тавьж байсан бөгөөд Оростой харилцаагаа сайжруулах гэсэн түүний хорид жилийн  оролдлого чармайлтын үр дүн чухам энэ үед л гарах ёстой байв. Галдан гурван тамга дарсан тусламж гуйх бичгийг Оросын засгийн газарт илгээж, хариуг сэтгэл дэнслэн хүлээж байжээ. Гэьч Орос, Манж Чин улстай найртай хөршийн харилцаатай байж, Амур, Сунгар мөрийн чиглэлд явуулж буй бодлогоо амжилттай хэрэгжүүлэх сонирхолтой байсан учир Галдан цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэхийг хүссэнгүй
Энэ нь Хаант Оросоос, Манж улстай хэлэлцээр хийх саналыг удаа дараа тавьсан бөгөөд Манж улсаас уг асуудалд хэрхэн өгөхийг тэвчээртэй хүлээзнэж байсан  цаг тул Орос улс Галданд цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэхийг хүссэнгүй.
XVII зууны 40 өөд оны дундууур оросууд Амур мөрний хавт нутагт нэвтэрсээр барахгүй тэр хавийн нутгийн оршин суугчдаас татавар авах болж, улмаар өөрсдийнхөө тосгон сууринг барьж, газар хагалж, бэхлэн суусаар           учир Галданд хэсэг хугацаанд тодорхой хариу өгөхгүй байв. 1685 онд тэр хавийн нутгийн засаг захиргааны төвийг Нерчүү хэмээн зарлажээ. Энэ  явдалд дургүйцэн Манж улс эрх баригчид Амурын хоёр эргээс оросуудыг шахан гаргахыг чармайж, Оросын суурин руу удаа дараа довтолж байжээ. Хэдийгээр Манж нар тооны хувьд давууө байсан боловч Оросын албаны үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүст хохирол учруулснаас бус, Оросуудыг Амурын хавиас шахан гаргаж чадсангүй.
Тийнхүү довтлгоо амжилтгүй болмогц Манж нар тэр үед Орост олноороо даган орж байсан дагуур болон нутгийн оршин суугчдыг хүчээр буцаан, Манжуурын нутгийн гүн руу нүүлгэн шийлжүүлэлт хийжээ.
Манж нар дахин их цэрэг бөөгнөрүүлж, 1685, 1686 онд Амур хавийн орос суурин уруу довтолж, тэр нутгаас оросуудыг хүчээр шахан гаргах гэж оролдсон боловч энэ нь хялбар бүтэхгүй хэрэг байжээ.
Оросууд Амурт суурьшлаа бэхжүүлж, цайз бэхлэлтийг нэмэн байрлуулсан төдийгүй хшн хүчээ нэмэглүүлэн, Албазины цэргийн тойргийг нэгэнт байгуулжээ.
Иймээс уг асуудлыг дан ганц цэгргийг хүчээр шийдвэрлэхгүй нь тодорхой болсон ба нөгөө талаас Халх-Ойрдын зөрчил хурцдаж, төв Азид хүчирхэг гол өрсөлдөгч болсон Галдантай нүүр тулан уөчрах нь гарцаагүй болсон тул Манжийн тал хэдэн жилээр хойшлуулж байсан Орос улстай хийх гэрээни асуудлыг арага буюу анхааран үзээд, даруйхан Орос улстай гэрээ хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ.
Тиймээс хоёр тал бие биеийн ашиг сонирхолын үүднээс зарим зүйл дээр харилцан буулт хийж, 1689 онд Нерчүүд Манж, Орос улсын найрамдалын гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээ хоёр улсын найрамдалын гэрээ болсны баталгаа  боллов.
Үүний дараа Орос саяхан байгуулсан Нерчүгийн гэрээг зөрчихгүй, Чин улстай сайн хөршийн харилцаатай байх сонирхолын үүднээс Зүүнгар хаант улсад туслах бололцоогүй, уг гэрээнд үнэнч байх ёстойгоо Галдан бошигтод албан ёсоор мэдэгджээ.
Манж улс, Орос хоёрын хооронд 1689 онд тогтоосон Чирнүгийн гэрээг  түргэтгэхэд Галдангийн 1688 онд Халхад дловтлон орсон явдал нөлөөосөн бололтой. Галдан Орос хэдийгээр тусламж үзүүлээгүй ч тэндээс галт зэвсэгтэй орос цэргүүд туслахаар ирсэн ба Хөх нуурт, Дорнод Туркестан, Дундад Азийн улсууд түүнийг дэмжиж байгаа хэмээн газар сайгүй цуурхал таарсан нь Манжийн эрх баригчдыг түгшүүлж, Галданы байдалыг тагнан мэдүүлэхээр хүн илгээсэнд тэр нь Галданы өөрийн цэрэг 60 мянга байгаа хэмээн сонсож иржээ. Сурвалжаас үзэхэд , Галдан цуурхал яриагаа бодитой үнэмшилтэй болгохын тулд өөрийн харъяанд байсан хотон цэргүүдийг тусгай анги болгон зохион байгуулж, тэдэнд зохих хэмжээний галт зэвсэг өгсөн нь гадна талсаа нь өнгөц харахад учрыг мэдэхгүй хүн галт зэвсэгтэй орос цэрэг гэж ойлгохоор байжээ.
Манжийн хаан Галдан, Орос хоёрын найртай харилцааг таслан зогсоохын тулд их чармайлт гарагж, Галданг Оросоос тусламж авах замыг хаах зорилгоор Нерчүгийн гэрээгээр яаравчлан байгуулж,  Оросоос түүнд туслах явдлыг зогсоож чадсан нь Галданд хүчтэй цохилт болсон юм.
Мөн үүний зэрэгцээгээр Галданг зүүн тийш Халх руу явсан хойгуур түүний ах Сэнгийн хөвгүүн Цэвээнравдан Зүүнгар хаант улсыг нэлээд хэсгийг орулуөна авч тэдгиййрэн өөрийгөө Зүүнгар улсын хаанд өргөмжилсөн нь Галданд давхар цохилт болж, түүнийг ар талын гол бааз үчнээс нь таслав.
Галданы ар талд Цэвээнравдан тэргүүтэй эсэргүүцэл этгээд бий болсныг Манжийн хаан сэтгэл ханамжтай хүлээн авсан бөгөөд Цэвээнравданг өөрийн талдаа татаж, Галданг араас нь цохиулахын тулд зүйл бүрийн арга хэрэглэжээ. Эдгээр байдал нь Галданг туйлын хүнд байдалд оруулжээ. Тийнхүү Галдан Халхыг эзлэн авах гээд Зүүнгар хаант улсынхаа нэлээд хэсгйиг алджээ.
Цэвээнравдан Манжийн эсрэг Галдангийн тэмцэл хэрхэхийг маш гярхай ашиглаж байсан юм. Цэвээнравдан хэрэв Галдан түүний эрх ашигт харшлахгүй бол түүнд халдахгүй байх, Галдан манжид цохигдоод зугтахдаа, Зүүнгарын нутагт орж ирэх буюу манжид ялагдаагүй ч гэсэн өөрийн хуучин эзэмшлийг эргүүлж авахаар довтолж, эрх ашигт нь харшилбал түүний эсрэг цэрэглэхэд бэлэн байсан байна.  Харин түүнд Манжийн талтай эвсэн Галданг цохих бодол байгаагүй юм.
Учир нь Манж, Галдан нарын тэицэл үргэлжилж л байвал Цэвээнравданд ашигтай байсан бөгөөд, тэрбээр Галдангийн тэмцэл ялагдвал дараа нь Манжта нүүр тулан учирна гэдгийг ч улс төрйин зүтгэлтни йхувьд мэдэж байжээ.
Галдан бошигт Цэвээнравдангийн талаар тухайлсан бодлого явуулж чадаагүй юм. Галдан Цэвээнравдан нарыг янз бүрийн шалтганы улмаас эвдрэлцсэн гэж ёурвалжид тэмдэглэсэн байдаг боловч тэд нарын тэмцлийн эцсийн зорилго нь Зүүнгар улсын хаан ширээний төлөө байсан юм.
Галдан Халхын нутагт хүч хэрэглэн, цэрэглэн орж ирсэн болохоор Халхын олон нийт Галданг булаан эзлэгчийн ёсоор үзэж, хоол хүнс, унаа мал, цэрэг зэвсгийн дэмжлэг үзүүлээгүйгээр барахгүй, Манжийн дүрвэн очигсод нь хүний нутагт зовж зүдэрч байгаагйин гол буруутан нь Галдан гэж үзэж, түүнийг Халхын нутгаас эүргэн хөөн зайлуулж, хуучин нутаг усандаа буцахыг хүёч байсан учир, Галданы эсрэг манжийн тэмцэлд туслахад бэлэн байжээ. Тухайн нөхцөл байдлыг сайн мэдэж байсан Энх-Амгалан хаан Халхыг бүрмөсөн оруулан авах  үйл ажиллагааг Галдангйин түрэмгийлэлээс Халхыг чөлөөлнө хэмээх уриалгаар халхавчилсан нь амжилтанд хүрч, Галданы эсрэг тэмцэлд босгосон юм. Манжтай анйрамдлын журмаар харилцаж, Түшээт хан, Занабазар нарын асуудлаар хэлэлцээр хйих санал тавьж байжээ. Манж нар Өндөр гэгээн, түшээт хан нарыг өгөхгүйг тэр сайн мэдэж байсаан боловч ингэж цаг хожих нь түүнд ашигтай байжээ.
Тэр үед Дисрид Санзайжамц ламын нэрээр Шамбалин хутагт гэгчийг элч болгон,Манжийн хаанд илгээж, Галданы шаардаж байгаа ёсоор Өндөр Гэгээн, Түгщшээт хан хоёрыг түүнд тавьж өгвөл, хамаг хэрэг барагдаж, шажин амьтанд тус болно гэх зэргээр хэлүүлж, Галданд тулахыг оролдохыг бодсон боловч Энх-Амгалан хаан түүнийг эрс буруушаан, Далай ламыг ихэд зэмлэсэн хариу бичиг явуулжээ. Энэ завсар Галдан бошигт Манжийн хооронд Өндөр гэгээн, Түшээт хан нарын тухай хэлэлцээр хймх асуудал явсаар байсан ба бүр сүүдээ Галдан зөвхөн Өндөр гэгээнийг Далай ламын дэргэд хүргэхйиг шаардаж байжээ. Манж нар Галданы эдгээр шаардлагын алиныг нь ч хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд харин түүний оронд Галданг хүнс хоол, хүн хүчээр дутагдан гачигдаж ирэх үед нь дагаж орохыг хариу ятгах болжээ.
Галдан Халхын нутагт байхдаа, нутагтаа үлдсэн халхын ноёдуудын заримыг нь талдаа татан, эрхшээлдээ оруулахыг чармайж байв. Халхын зарим ноёд Онон мөрөнд цугласан тухай мэдээ аваад Галданг очиход, Хөндлөн бошигт, Гомбо тэргүүтэй хэсэг ноёд түүнээс буруулан, Хэрлэн Хөлөн нуурын зүг дутаажээ. Бошигтын цэрэг нэхсээр Хөлөн нуурын орчим тэднийг гүйцэж ирэхэд, үлэмж адуу малаа орхин зугтсанд түүнийг нь хураан авсан ба тэдгээр ноёд зугтсаар Үзэмчний хилд оржээ.
Ингээд Бошигт хааны их цэрэг Үзэмчин зүүн хошууны зүүн хойд хилд ойрхон орших Соёлз уулын баруунтай Улхуй голын зүүн эрэг Улаан гэдэг газар буудаллажээ.
Галдан өөрийн жанжин Дугарравданы дүү Хандад хоёр мянган цэрэг  өгч, Үзэмчин хошууны хязгаарт ухуулах ажлыг хйилгэжээ.
Ханд цэргүүдээ хоёр зам болгон хувааж, Үзэмёин хошууны олон нийтийг уулгалан булаахгүй, айлган цочоохгүйгээр, өөрйин талд даган орохыг ухуулах хэрэгтэй хэмээн тушаал буулгажээ. Энэ ухуулгадаа Хөх хотын Ялгуулсан хутагтын нэр хүндийг ашигласан юм.
Галдан бошигтыг Халхыг дайлах явдлаа дайлах явдлаа зогсоохыг ятгуулахаар Энх-Амгалан хаан Ялгуусан хутагт нь өнгөн дээрээ Манжийн хааны зааврыг биелүүлэгч  мэт байсан боловч, дотроо Манжийн дарлалыг эсэргүүцэж байсан болон өөрөө Ойрдад хүн байсан зэрэг учраас Галданг ятган болиулах нь битгий хэл, түүний тэмцлийг дэмжиж, Дисрид Санзайжамцын Далай ламын нэрийн өмнөөс дайтахыг зогсоолгохоор Галданд илгээсэн Жирүн хатагтай хамтран, Өвөр Монголын олныг Галданы талд татан оруулах явуулга хийхэд нь туслаж, мөн Галданы дайн эхлэх өдөр, цагйиг нь үзэж, тогтоож өгч байжээ.
Иймээс Үзэмчинд ухуулгаар орсон Ойрад цэрэг Далай ламын элч Жирүн, Энх-Амгалан хааны элч Ялгуугсан хутагт нар бидний тэмцлийг дэмжиж байгаа, итгэхгүй бол биеэр очиж үз хэмээн ухуулж ббайжээ. Бошигт хааны ухуулгыг сонсоод, Үзэмчин нар түүни йүнэн худлыг нь мэдэхээр олон элч зарж байсан ба Үзэмчин төдйигүй Авга хошууны ноёд ч харъяатаа авч даган орсон болон зарим нь элчилгээж дэмжиж байгаагаа илэрхийлээд, далдуур дагасанаа мэдэгдэжээ. Тэд Бошигт хааны цэрэгт амуу, хүнс, тэмээ, морь хүргэж туслаж байсны хамт Чин улсын цэргийн ажиллагааны тухай зарим мэдээг дамжуулж байжээ.
Галдан бошигтын энэ байдлыг Манжийн хаан олж мэдээд, Галданг нэгмөсөн цохих зорилгоор их цэрэг хуримтлуулж байв. Энэ завсар манжийн сайп Арнай жанжин хилийн ойр байснаа ашиглан, Галданг бут цохиж хаандаа их гавъяа байгуулахыг сэтгэн, Энх-Амгалан хааны яаран байлдаж болохгүй, нэмэлт цэрэг ирэхийг хүлээ гэсэн зарлигийг зөрчиж, өөрийн дураар харъяат цэргээ хоёр хуваан, Үэзэмчин хошууны Улхуй голд байсан Галданы цэргийг довтолжээ.
Арнай энэ тулалдаанд Ойрадын цэргийн маш ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, ихэнх цэргээ алуулаад, арайхийж тулалдааны талбараас мултарч гарчээ. Арнай Энх-Амгалан хаанд элч илгээж, Галданы цэргийг довтлоод ялагдсанаа айлтгасанд, Энх-Амгалан хаан дур мэдэн хөнгөвчлөн байлдасныг сонсож, арга бодлогыг мин эвдлээ хэмээн буруушааж уурлажээ.
Арнайг сайдын тушаалаас огцруулж, дөрвөн дэс бууруулан шийтгэжээ. Үүнээс үзэхэд, Галдан бошигттой хйих тэмцлийг Энх-Амгалан хаан ихэд чухалчилж байсан нь тодорхой.
Энх-Амгалан хаан хариу элч илгээж, "сайд Арнай зарлигийг сонсолгүйгээр, тантай байлдсан нь манай улсын санаа биш, Арай чухамдаа зарилгаар эл аймгийн цэргийг дайчилж хязгаарыг сэргийлж суусан юм. Та харуулын газар түлхэн ороод дураар уулгалсны учирт, түүний үүэрэг тушаалтай холбогдсон тул араг бус байлдсан билээ. Хэрэв бусад аймгийн хүмүүс таны хязгаарт орвол, таны хязгаараа сахих хүн дуугүй суухуу...” хэмээн өгүүлээд, Энх-Амгалан хаан Бошигт хааныг Чахундорж, Өндөр гэгээн нарын бурууг хүлээлгэх хэлэлцээр хийнэ хэмээн, Галданд мэдэгдэжээ. Энэ нь хуурмаг зүйл бөгөөд нэгд: цаг хожих, хоёрт: хол явуулалгүйгээр их цэргийн хүчээр Галданг нэгмөсөн цохих хүслээ гүйцэлдүүлэхийг зорьжээ. Энэ тухайгаа Энх-Амгалан хаан хожим 1696 онд буулгасан зарлигтаа: " ... Урьд Улаан бутангийн газар удирдан авчирсан бүлгээ” хэмээн мэдэгдэж байсан юм.
Энэ хугацаанд Энх-Амгалан хаан зуун мянаган шилдэг цэрэг бэлтгэж, өөрийн хоёрдугаар ах хошой Элбэг чин ван Фу-Цю-Аньд хол дахиныг дагуулагч жанжин цол өгч, түүний туслагчаар хүү Юнь-Ти-г томилон, тавин мянган цэрэг захируулан зүүн жигүүр болгон, одоогйин Хэбэй мужийн Гү Бэй Жоу хаалгаар, гуравдугаар хаалгаар тус тус давшууөлахаар болжээ.
Энх-Амгалан хааны газар газраас татан цуглуулсан зуун мянган шалгарсан цэргийн дотор галт зэвсэгтэй цэрэг мянга орчим байжээ. Энх-Амгалан хаан цэргийг маш сайн зохион байгуулж, өдөр өдрөөр цувруулан мордуулсан ба Бошигт хаан хэрэв зугтвал нэхэмжлэн дайлах тохиолдлыг алдаж болохгүй, заавал их цэргийг хүлээх хэрэгтэй гэх зэргээр тэдэнд байлдах аргыг зааж зааварлажээ.
Энх-Амгалан хаан их цэргийн үүргийг тодорхойлсон ба Манжийн хаан Галдангйин байдал болон тэр хаана байгааг тандан мэдэх, цааш явуулахгүй байх зорилгоор байн байн илч илгээж байжээ.
 Галдан бошигт ч Энх-Амгалангийн энэ явууллагын хариуд бас л мэх хэрэглэж, Улаанбутангийн зүг чуулганд очихоор явна гэж цуу тараав. Үнэн байдал дээрээ хоёр этгээдийн аль нь ч шууд тулгаран байлдана гэдгйиг урьдчилан мэдэж байсан ажээ.
Ойрдын цэрэг 1690 оны 7 сарын сүүлчээр Улхуйн голоос хөдөлж, 8-р сарын орчим Улаанбутангийн газар очсон бөгөөд Галдан Манжийн цэргйин жанжинд элч зарж, " Бид дайсныг мөрдөн хөөхөд, тэд харуулын дотор орсон тул энд хүрч ирэв. Зоргоор омтгойлон явсан газаргүй. Түшээт хан, Живзундамба хутагт нарыг  тавьж өгнө үү” гэж ирсэн зорилгоо мэдэгдэж байжээ.
Улаанбутанд Галданы цэргйиг очиход Манжийн зүүн замын цэрэг нэгэнт ашигтай байрлалыг эзлэсэн байжээ.
Иймээс Галданы цэрэг тэмээгээр хэрэм босгон, халхавчлан тулалдахаас өөр аргагүй болжээ.
Тийнхүү 1690 оны 8 сарын эхээр хоёр этгээдийн цэрэг тулгаран байлджээ. Тулалдааны явцад манжийн цэрэг ойрадын цэргийг ухруулсан боловч голын эрэг, намаг шавартай газарт тулан боогдож, харанхуй болсон тул мөрдөн хөөхөө зогсчээ. Маргааш нь тулалдааныг үргэлжлүүлэхээр хөдлөхөд ойрадууд газрын бэрхийг авч хүчтэй эсэргүүцсэнд манжийн цэрэг хэдэн давхар бүслэн хаажээ. Галдан байдлыг тооцоолоод, хүчтэй цэрэгтэй тулгарснаа мэдэж, энэ тулалдаан ойрадын талд ашиггүй нэж үзэн, бүслэлтээс мултран гарах зорилгоор төр, шашны тулд хэлэлцээр хийе хэмээн, эхлээд Ялгуугсан хутагт, дараа нь Жирүн хутагтаар толгойлуулсан 70 илүү хүнтэй элчийг манжийн цэргийн хүрээнд тус тус илгээж, найрамдахыг хүсчээ. Манж нар нэгдүгээрт, Тулалдаанд хүч нь сарнисан, хоёрт, Мүгдэн, Хар мөрөн, Хорчны туслах цэрэг хүрэлцэн ирээгүй тул байлдааны ажиллагааг зогсоож, цаг хожих зорилгоор Галданы элчийг тусгай цацар барьж, хүндэтггэн хүлээн авчээ.
Манжийн цэргийн удирдлага нь Галданг өөрийн элчийн нүүрэн дээр бүх гэм буруугаа хүлээгээд, түүнийхээ баталгаа болгож, бодрол бичиг гаргаж өгөх, манжийн харъяанд орж дагахаа тангаргалах, уг байгаа газраасаа хөдлөхгүй хариу зарлиг хүлээх гэсэн гурван зүйлийн шаардлагыг хүлээн бавч бурханаа барин тангарлаваас байлдааны ажиллагааг түр зогсоохыг зөвшөөрнө гэжээ. Галдан шадар жанжинуудтайгаа зөвлөлдөөд, олон хүний амийг аврахын тулд хуурамч тангараг өргөхөөс үл эмээнэ хэмээн шийдээд, манжийн талын шаардлагыг хүлээн авсанаа мэдэгдэжээ.
Манжийн элчийг буцахад, Галдан " Та бүгдийн шаардлагыг бид ёсоор гүйцэтгэсэн ба харин одоогийн буй газар нь хүн мал оршиход нэн тохиромжтой тул хаалганы гадна өвс устай бэлчээрт хүрэлцэн одож, зарлиг хүлээхийг хүсэж буй”-гаа хаанд дамжуулахыг хүсчээ.
Дайсны цэрэг байлдаанд бэлэн бус байгааг далимдуулан Галдан манжийн элчийг буцсан шөнө нь зай сөвийг нь олж, бүслэлтээс гараад, шар мөрнийг гатлан түргэвчлэн явсаар замдаа Хишигтэн аймгаас хүнсний хонь, үхэр уналгын агтыг олж авч өдөр шөнөгүй довтолгон явсаар говийг гаталж, Ганга нуурын хөвөөнд хүрсэн байна.
Манж жанжин Галданы буруулсныг гурван өдрийн дараа мэдээд нэхүүлсэн боловч нэгэнт хожимдсон байлаа. Энх-Амгалан хаан энэ тухай сонсмогц, бухимдан цухалдаж, харъяат цэргийн даамлыг тушаалаас огцруулах, пүнлүүг нь хасах зэргээр хатуу шийтгэсэн байна. Бас Галданд захиа буруулан элчилгээж "Чам лугаа байлдах учиргүй, гагцхүү чиний хүн хүн урьд гар хөдөлснйи учир манай цэрэг аргагүй байлджээ” гэх мэтээр түүнд зөвийг өгч, холдуулахгүй хүлээлгэхийг оролдсон боловч Галдан зогсолтгүй явсаар 10- р сард Онон голын савд буцаж ирсэн байна.
Галдан 1690 оны 10 сарны сүүлчээ Ононгийг орчмыг орхиж, Завхан, Хүнгүй голоор дайран, Ховдод хүрч суурьшжээ.
Галданы цэрэг Ононгоос Ховд хүртэл хол замыг туулсны дээр Халхын олон нийт түүний замын зуур дайсагнасан учир их хохирол үзжээ.
Дээр дурдсанаар түүний эзгүй хойгуур ач дүү Цэвээнравдан нь Зүүнгар улсны хаан ширээг эзлэн, Ойрадын нутгийн ихэнхийг эрхшээлдээ оруулан авсан учир Галдан Ховдоос цааш хэтэрч гарсангүй. Галдан 1685 оны үед Ховд голд цэргийн хүнсний аму тариалж байсан бөгөөд, бас 1688 онд Ховдоос халхыг дайлах гурван түм шахам цэрэг дагуулан мордож байсан зэргээс зэргээс үзэхэд, Ховдод түүний цэргийн гол хүчин байсан бөгөөд, бас 1688 онд Ховдоос Халхыг дайлах гурван түм шахам цэрэг дагуулан мордож байсан зэргээс үзэхэд, Ховдод түүний цэргийн гол хүч байсан бөгөөд Цэвээнравдан түүнийг нь эзлээгүй бололтой. Галданы цэргийн хуанранд байсан Оросын тагнуул Лигтэй Иокины 1691 оны эцэст мэдээлсэнээр, Цэвээнравдан дөрвөн түмэн цэрэг ардыг дайчлан, Эрчис голын хөндийд нүүдэллэн малжиж байсан ажээ. Галдан 1690-1695 оны үед Ховд, Улаангомын орчим байсан тухай сурвалжуудад олонтой тэмдэглэсэн байдаг.
Улаанбутангйин дайны дараа Галданы байдал туйлын хүнд байжээ. Сурвалж бичигт " Галданы харъяат албатууд үхэр хонийг барж, малгүй ядуу ард маш үлэмж, цөм загас гөрөөлж ам зуумуй. Хүн зарж, Хамийн газраас гурван удаа амуу аваачсан. Одоо Улаангомын газар тариа таримуй” гэжээ. Тэр үед Галданы дотоодод хямрал гарсан байна. Дугарравдан зэрэг зарим итгэлтэй жанжид нь цэргээ дагуулан салж гараад, Завхан, Хашаатын газар тариа тарих зэргээр тусгаарлан, бас зарим нь Цагаан сүүлийн зэрэг газарт сууж байжээ.
Галдан 1690 оноос хойш Оросын туламж авахын тулд хэд хэдэн удаа элч зарсан бөгөөд 1691 онд Оросын хаанд явуулсан нэгэн бичигт "... Энэ хэрэгт (Манжийн эсэрэг тэмцэлд) ... цэрэг, дарь, хорголж, их үхэр буу эхлэн, дайнд аль хэрэгтэйг хэн хэний хэрэг бүтээхйин төлөө үлл хайрлаж, аль болохоор зарлиг буулгахыг айлтгав” гэж дурдсан байна. Гэвч хаант Оросын засгийн газраас Нерчүгийн гэрээнд үнэнч байх байр сууриа хэвээр хадгалан, Галданд тусалсангүй. Энх-Амгалан Хөх нуур, Хами ба Түвэдтэй харилцах Галданы замыг боон хаах арга хэмжээ авсан нь түүний байдлыг улам дордуулжээ. Гэвч Галдан Улаанбутангийн тулалдаанаас хойш таван жил өнгөрөхөд, Халх ба Хамигаас үе үе хүнс хэрэглэлийн зүйлс олж авах, Энх-Амгалан хаан, Цэвээнравдан хщнарын эрх баригчидтай сэм харилцах, Ховд Улаангомын газар тариа тариалж, ан агнах зэргээр буй бүхий аргаа сүвэгчлэн зүтгэсээр тэмцлээ үргэлжлүүлэх болтол хүчин нь тэнхэрчээ.
Галдан 1695 онд Ховдын савыг орхиж, Завхан, Уурхай, Тамир зэрэг газраар дамжин, Туул, Хэрлэн голд ирж нутаглах болжээ. Галдан Манжтай дахин эрслэн тэмцэхээр сэтгэл шулуудаж, Манжийн хааны гурван удаагийн бэлгийг хураан аваад, элчийг нь явгалан доромжилж буцаасан байна.
Энх-Амгалан хаан хээл хахуль өгөх, ургийн холбоо тогтоох, элч илгээх зэрэг зүйл бүрийн аргаар Галданг талдаа татах гэж оролдоод чадаагүй учир 1696 он ыхавар Галдангийн эсрэг гурав дахь удаагаа их цэргийг гурван зам хуваан давшууджээ. Үүний зэрэгцээгээр Хөлөн Буйраас Хөх нуур хүртэл зам хязгаарыг сэргийлэн суулгасан 200 000 цэргийг туслах цэрэг болгон бэлтгүүлжээ. Манж нар ийнхүү их хүч дайчилсан нь Галдан бошигт 30 000 цэргээ 200 000 хэмээн зарлаж, Орос улсаас цэрэг эр 100 000, буу жаран мянга зэрэг их тусламж олсон гэх эргээр цу тараасан нь нөлөөлсөн бололтой.
 Манж нар Галданг дайлах энэ тэмцэлдээ хөрөнгө хайрлахгү йзохион байгуулалт сайта бэлтгэжээ. Тухайлбал: тээвэрлэж явахад хялбар үхэр буу цутгуулж, цэрэг бүрийг хос морьтой болгосны гадна Годил балгас, Түй, Онгийн голд цэргийн хүнсний том баазуудыг бий болгожээ. Мөн хятад худалдаачин иргэдийг цэргийн хоо хүнс бэлтгэн нийлүүлэхэд ашиглахаар зохион байгуулжээ.
1696 оны 4 сарны сүүлчээр Манжийн баруун ба дундад замын цэрэг тус тусын зорьсон газарт хүрч очсон байна.  Галдан Манжийнүлэмж тооны цэрэг гурван замаар ирж буйг мэдээд, баруун замын цэргийг тосож цохиод, улмаар цэргийнхээ гол баазад нийлэхээр Хэрлэнгээс Туул голын зүг хөдөлжээ. Галдан дундад замын цэрэг мөрдөн хөөхөөс сэргийлж, өртөө бүрд зуун цэрэг орхин явсаа 5 сарны дундуур Туулын сав газарт ойртон иржээ.
Үнэхээр ч Манжийн дундад замын цэрэг Галданы цэргийг мөрдөн хөөсөн бөгөөд өртөө өүрийн зуун цэрэгтэй зууралдан байлдаж байх зуур Галданы цэрэг амжин, дунд замын цэрэгт гүйцэгдэлгүй Туул голын орчим иржээ.м Гэвч Манжийн баруун замын цэрэг Туулд түрүүлж ирээд, Ойрадууд гурван мянга орчим хүнээ алдсан бөгөөд Галданы хатан Ану энэ тулладаанд амь үрэгджээ.
Энх-Амгалан хаан Зуун модны тулалдаанд гарамгай байлдагсадыг тусгайлан ялгаж, , үлэмж шагнасан бөгөөд ялалтын дурсгал болгож Алтангадас, Тооно уул зэрэг хэдхэдэн газарт дурсгалын хөшөө босгох зарлиг буулгаж түүнийг ёсоор нь болгожээ. Зуун модны тулалдаанаас Ойрдын цэрэг гурав хуваагдан зугтан гарсан ба тэдгээр цэрэг жанжид нь Тамирын голны Тайхар чулууны дэргэд цуглаж, цаашид хэрхэх асуудлыг зөвлөн хэлэлцсэн боловч нэгдсэн шийдвэр гаргаж чадсангүй. Галданы голл жанжин Данзан Оибо, Дугарравдан нар цэргээ авч Алтай болон Завхан, Хүнгүй рүү оджээ. Гагцхүү түүний шадар жанжин Данжила Галданы дэргэд үлджээ. Данжила бол Галданы дүү Ончогийн хүү бөгөөд эцэг Ончонг нас барсны дараа Галданг түшихээр ирсэн цагаас эхлэн түүнд үнэнчээр зүтгэжээ.
Галдан Түвэд, Хөх нуурын зүгээс тусламж авахыг оролдсон боловч бүтсэнгүй. Учир нь Галдан Хөх нуурын ноёдтой холбоотойн хувьд тэд Галданы тэмцлийг далдуур дэмжиж хүн хүч явуулж туслаж байсныг нь Манж нар илрүүлж, таслан зогсоох арга хэмжээ авчээ. Галданы цэргээс олзлогсодын дотор Хөх нуурын Лодой эмч тэргүүтэй хэсэг хүмүүс байсан нь Манжийн хаан Хөх нуурт шахалт үзүүлж ял ял асуух аятай шалтаг болжээ. Тиймээс Хөх нуурын ноёд болгоомжлон, Галданд тусламж үзүүлэх боломжгүй болсон юм.
Галданы цэрэг хүнс хоолоор гачигдахад, Данжила цэргээ Онгийн голд байсан манжийн цэргийн хүнсний нөөц рүү довтолсон бололвч амжилт ололгүй, ихэнх цэргээ алдаад цөөхүүлээ буцаж ирэв.
Тийнхүү Галдан нэг талаар Халхын нутгат удаан тэсвэрлэн суух бололцоо муудсан, нөгөө талаар манжийн цэрэг мөрдүүзай хэмээн болгоомжилж, баруун зүг оджээ. Тэд Байдрагийн хүрэн бэлчирээс Алтайн нуруунд буй Бэгэр, Цагаан нуурт, түүнээс Сагс Дүүрэн хэмээх газар шилжин суужээ. Цаг өнгөрөх тутам Галданы дотны хүмүүс сэтгэл алдан зүрхшээж, урвах байдал үзэгдсэн нь бйдлыг улам хүндрүүлжээ.
1697 оны эхээр Галдан хүү Сувдэнбалжирыгаа Хамигаас хоол хүнсний тусламж авахуулахаар илгээсэн байна. Гэтэл өмнөнө нь Зүүнгарны хараат байсан Хамигийн хотон ван Абдул дархан Беки түүнийг тосон баривчилж, Бээжинд хүгүүлжээ. Энх-Амгалан хаан эчнээ зорилго өвөрлөн Сэвдэнбалжирыг авчирсан тухайд нь цаазалсангүй. Харин улсад туслагч гүн Горой Чиндайн охинтой гэрлүүлж, эзэмшил газар зааж өгчээ.
Гол өрсөлдөгч дайсныхаа хүүг ч хороохгүй, язгууртан хүнтэй ураг барилдуулж, эзэмшил газар олгож байгаа нь Энх-Амгалан хаан хэнйиг ч дагаж орвол, ял асууөхгүйгээр тэжээн тэнхрүүлэх юм байна гэх сэтгэгдэл төрүүлэх буюу өөрөөр хэлбэл, энэ нь Манжийн дагуулах бодлоготой нь холбоотой арга явуулга байсан бөгөөд хожим Зүүнгарыг эзлэн авмагц Сэвдэнбалжирыг хороожээ.
Халхын нутгийг олохын хамт Зүүнгарын нутгаа алдсан, цэргийнхээ гол хүчийг Зуун модонд цохиулсан, хамтран зүтгэгч хайрт хатан Анугаа алдсан, хүүгээ манжид олзлуулсан зэрэг нь галданд туйлын хүнд цхилт болов.
Гэвч Манжийн хаан Галданы хүчийг дутуу үнэлээгүй бөгөөд Галданы тэмцэл хэрхэхийг Төв Азийн нэлээд хэдэн улс орон анхааран ажиглаж байсан учир Энх-Амгалан галданг дарахын тулд элдэв арга хэрэглэж, хүч хөрөнгө хайр найргүй зарж байсныг сурвалжуудаас мэдэж болно.
Энх-Амгалан хаан Галданд эрхэм цол хэргэм, өндөр албан тушаал амлаж, үнэт хувцас, эд агууөрс, алт мөнгө илгээж, баян тансаг амьдрал амлаад ч түүнийг талдаа татаж чадсангүй.
Галдан хэдйигээр хүүгээ олзлуулан, дайсны хүрээлэлд орж, өлсгөлөн зовлонд учраад байсан хэдий ч харийн түрэмгийлэгчдэд буун өгч, дагаар орсонгүй, Монголын тусгаар тогтнолын төлөө эцсээ хүртэл тэмцсэн юм.
Хатан Ану нь Зуун модны тулалдаанд амь эрсдэн, гол жанжмн нар холдон хөндйирсөн, хүү Сэвдэнбалжир нь баривчлагдсанд Галдан цөхөрч, дайсны өмнө өвдөг сөгдөөгүй билээ.
1697 оны эхээр Галдан Шаргын говь, Чацран Сагсдүүрэнгээс Ац Амттай хэмээх газарт нутаг сэлгэжээ. Энэ үед тэдний дотоод зөрчил улам гүнзгийрч, Данзан, Равдан, Данзан-Омбо нарын зэрэг Галданы дотно ноёд Манжийн хаанаас ирсэн элчид дагаар орохоо нууцаар мэдэгдэжээ.
Сурвалжид " Тэр хэр дор Зүүнгарын олон тайж нар цөм урваад, Галданг гээв, гагцхүү Данжилагийн төдүйхэн Галданг дагалдсан бүлгээ... Чи эдүгээ Галданг дагуулаад авч ирж чадваас, чамайг төрийн бэйс өргөмжлөөд, эрхэмийн хэрхэвч бээр алдуулахгүй.
Галдан хаанаас ч тусламж авах бололцоогүй байсан ба итгэлтэй нөхөд нь салан одсон учир манжийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Ингээд 1697 оны 3 сарын 13-нд 53 насандаа Ац Амттай гэдэг газар таалал төгсжээ.
Сурвалжид: "Шинзү өршөөлт хуанди биеэр 3 дахь манжийн түрэмгийллийн эсрэг тууштай тэмцсэнд оршино. Зарим судлаачид Галдан Зүүнгарын хаант улсыг байгуулаад, тууштай дотоод, гадаад бодлого явуулсанаар амжилт олсныг нь зөвхөн ламын шашны үр дүн гэх буюу Далай лам, Дисрид Санзайжамц нарын зааварчлагаар амжилт олслн мэтээр хэт нэг тийш нь хэлбийлгэн үздэг нь Галдны түүхэнд гүйцэтгэсэн үүргийг зөвөөр үнэлэхэд учир дутагдалтай юм.
Галдан бол Манжийн төрөөс Төв Азид явуулж байсан түрэмгийллийг сөрөн зогссон гол хүчийг толгойлж байсан хамгйин хүчтэй эсэргүүцэгч этгээд байсныг түүхэн баримт гэрчилж байна.
Галданы тэмцэл амжилтанд хүрээгүйн гол шалтгаан нь
Нэгд: Манж улс шинэхэн байгуулагдсан идэрмэг, хүчтэй байсны дээр Галданы эсрэг Хятад, Өвөр Монгол, Халх Монгол, Хами зэрэг олон газраас их цэрэг, зэвсэг, эдийн засгийн үлэмжхэн хүчийг хуралдуулж чадсан, хоёрт: Сибирь болон Дундад Ази руу нөлөөнийхөө хүрээг өргөтгөөж байсан Орос улс төрйин талаар нэгдэж чадахгүй болтлоо улс төрйин бутралд автасны хор уршиг байв. Өөрөөр хэлбэл Төв Азийн хоёр их гүрний хоорондын харилцаа, тэдгээрийн улс төрийн бодлогоос Галдангийн тэцлийн үр дүн ихээхэн шалтгаалжээ.
Галдангйин эсрэг Манжийн хааны дайчилсан цэргийн тоо, байлдааны цар хүрээ нь Манж улсаас гадагш цэрэглэсэн байлдаануудын хамгийн томд орох ба Манжийн хаан Галданг нас барсныг дуулсан ч тайвшрахгүй, түүний шарлыг нүдээр үзэхээс нааш үнэмшихгүй, санаа амрахгүй хэмээн удаа дараа элч зарж, шарлыг эрүүлж байсан зэргээс үзэхэд, Төв Азид ноёрхолоо тогтоох гэсэн түүний гол өрсөлдөгч нь Галдан байсныг харуулж байна.
Манжийн хаан Галдан нарын тэмцэл нь зөвхөн Манж-Ойрадын тэмцэл бус, Азийн хэд хэдэн орны хувь заяаг шийдэх, олон улсын хэмжээний чухал үйл явдал байсан учир дэлхий нийтийн анхаарлыг татаж бафйжээ.
Азийн нэлээд улс орны эсрэг түрэмгийлэл явуулж, аян дайны хал үзсэн Энх-Амгалан хаан Галданг ялж, түүний үрээр Азийн олон орныг онцын эсэргүүцэл, тэмцэлгүйгээр оруулж авсныгаа тулгар нээсэн гавъяа нэхээн цахан тэмдэглэсэн төдийгүй, бас тэр үеийн дэлхийн том улсын нэг Францын Парис хотын сонинд Манжийн Энх-Амгалан хаан Галданг ялсан үлэмж гавъяаны тухай мэдэ хэвлэгдэж байсан нь уг үйл явдал тухайн үед дэлхий нийтийн анхаарлын төвд байсныг мэдэж болно.
Галдан бол Чин улсын Төв Азид ялгглсан булаан эзлэх түрэмгий бодлого, үйл ажиллагааг хамгйин хүчтэй, эцсээ хүртэл тууштай эсэргүүцэгч, байгаагүй гавъяа хэмээн үнэлсэн байна.
Галдан бол Түвэдийн төлөөнйи хүн ч бус Манжийн талын этгээд ч бус, харин Манжийн түрэмгийллийн эсрэг улс орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж, Монгол төдийгүй Төв Азийн улс төр, соёлын түүхэнд хувь нэмрээ оруулж, гүнзгий ул мөрөө үлдээсэн Монголын улс төр-цэргийн нэрт зүтгэлтэн юм.     
   
Category: Түүx соёл | Views: 3535 | Added by: Xac | Rating: 4.0/1
Total comments: 10
0   Spam
10 cc   (2014-09-09 9:58 AM)
bolj bn a bayrlalaa

0   Spam
9 saku   (2013-12-10 7:41 PM)
amia hichesen gedeg ni 4 boti bn gej

0   Spam
8 eegii   (2013-11-28 8:24 PM)
nomiin olod awtsAN XAXA

0   Spam
7 boysergelen@yahoo.com   (2013-09-21 4:41 PM)
shan tvvh bna tehde dutu bichsen bna

0   Spam
6 иййийиий   (2012-11-18 7:40 PM)
zurgiig ni daraal avchlaashde hehe margaas iltegel tavina

0   Spam
5 miki   (2011-04-11 4:44 AM)
hehe awtsan shu boljil bn

0   Spam
4 :-)   (2010-11-14 5:15 PM)
avtsanda hehe

0   Spam
3 Enkhbayar   (2010-11-09 7:35 AM)
Ene chini boti 4 l baishdeee Mongoliin tuuh

0   Spam
2 Нямгэрэл   (2010-08-12 4:45 AM)
Olon barimtad tushiglej bichjee , eh oron ch gej iim l huniig heleh bh

0   Spam
1 enkhuush   (2010-05-13 4:09 PM)
yagaad boldoggui yum be

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хайлт хийх

Цаг бол алт

Монгол эрчүүд MP3

Шинэ сэтгэгдэл
2014-09-09
Бичсэн: Зочин:
Текст: bolj bn a ...
2014-09-09
Бичсэн: Зочин:
Текст: za za abch...
2014-09-09
Бичсэн: Зочин:
Текст: yaj abaad ...
2014-06-04
Бичсэн: Зочин:
Текст: 123
2014-05-07
Бичсэн: Зочин:
Текст: bolitsgoo

Хуанли
«  2сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Сайтын архив

Copyright MyCorp © 2016Create a free website with uCoz